Бага бүлгийн дуу шүлэг

Болжмор

/шүлэг/

Болжмор болжмор хөөрхөн дөө

Боов талханд дуртай даа

Өвөл болхоор даардаг даа

Өвсөн доогуур шургадаг даа

Жив жив дуутай даа

Жижигхэн хөөрхөн болжмор доо

Туулайн аман

наадамын үгс

Туулай туулай тонгос

Туулайн бөгсөн ондгос

Хоёр чих нь дэлдгэс

Хоёр нүд нь бүлтгэс

Маамуу нааш ир

/дуу/

Маамуу нааш ир

Манайд хоёулаа тоглоё

Аав ээж хоёрын

Авчирсан тоглоом бий шүү

Морь унаж давхъяа

Машин барьж явъяа

Ном сонин уншияа

Ногоон модоо тария

Маамуу нааш ир

Манайд хоёулаа тоглоё

Ах эгч хоёрын

Авчирсан тоглоом бий шүү

Дахилт

Тоглоомууд

Тогруу янзын хүүхэлдэй

Тоодог бяцхан ангаахай

Ойн хүрэн баавгай

Олон янзын шувуунууд

Дэлдэн чихтэй туулай

Дээгүүр явдаг онгоц

Доогуур явдаг машин

Дээшээ хөөрдөг бөмбөг

Тавтай сайхан амраарай

Хүүхэлдэй сайхан нойрсоорой

Алаг бөмбөг

Бөөр алаг бөмбөг

Буруу тийшээ өнхөрдөг

Намайг дандаа уйлуулдаг

Чамайг аавдаа хэлнэ дээ

Нүүрээ буруулсан охиноо

Нэрээ надад хэлээчээ

Зурсан зургаа үзүүлээчээ

Зуслангийн найзууд болцгооё доо

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)